Хашир АНЖИГАЙ ингэж ХЭЛЭВ... - Шинэ бичлэгүүд http://anjigai.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Wed, 11 Nov 2009 13:54:10 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[НЭГЭНД нь ТУРШЛАГА, нөгөөд нь МӨНГӨ, үлдсэнд нь САНАА байдаг]]> http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=298631 Өнөөгийн залуучууд нээрээ ёстой унжгар болжээ. Бидний үед бол нээрээ бла бла гээд л баахан юм ярьдаг даа. Магадгүй бид нар одоо эхнээсээ өнөөгийн хүүхдүүд нээрээ аймаар болжээ бла бла бла гээд эхэлчихсэн байлгүй дээ. Тэгэхээр ийм байнаа хампаануудаа. Би яг энэ талаар өмнө нь өгүүллэг биш юмаа гэхэд өгүүлбэр хэлж л байсан санагдана. Ердөөсөө муу үе гэж байхгүй шүү. Бүх үед л сайн удирдагч, сайхан ажилчид, муухан баагийнууд байж л байна. Харин түүхийн явцад яг тэр сайн, муу нөхдүүд нь хамтарч чадсан тэр үеийнхэн нь АЛТАН ҮСГЭЭР бичигдчихээд байх шиг байгаа юм.

Өнөөдөр жишээлбэл миний эргэн тойронд ямар олон сайхан залуучууд байна вэ? Эзэн Чингэсийн үед төрсөн бол Их Монголыг байгуулахаар, Эйнштэйний үед төрсөн бол Ий тэнцүү ЭМ СИ кавдраатыг олчихмоор, Жанжин сүхийн үед бол Хүрээг эзлэж байхаар залуус мөн ч олон байна даа. Тиймээ бидний яг одоо байгаа үе үнэхээр хүчтэй үе шүү. Би л хувьдаа ингэж боддог юм. [...]]]> Wed, 11 Nov 2009 13:54:10 +0800 http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=298631 <![CDATA[ХЭРЭГТЭЙГЭЭ уншаад АВААРАЙ хө. АНЖИГАЙ.КОМ-ын каталог]]> http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=294237 Миний маш олон хүнд хэрэгтэй байж магадгүй бичлэгүүд олон хуудасны өмнө орчихсон байгаа болохоор зарим хүмүүс олж уншиж чадахгүй байх шиг байна. Тиймээс энэ хуудсанд өмнөх бичлэгнүүдээсээ хүн уншвал зохилтой гэж бодсон бүхнийг түүн авч жижигхэн тайлбартайгаар нэгтгэн оруулав. Та бүхэн уншихыг хүссэн гарчиг дээрээ дараад л орчих боломжтой шүү.

Залхууралгүй шүүгээд харчихаарай. Гялайлаа.

Энэ БЛОГ-ийн шинэчлэлтийг та хүлээдэг болно... Бас л бардам эхлэл шүү. АНхны бичлэг ийм нэртэй байхаар хүмүүс яасан их юм ярьсан бацаан бэ л гэж бодож байсан байх. [...]]]> Sun, 08 Nov 2009 23:35:35 +0800 http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=294237 <![CDATA[ХӨЗӨРНИЙ гэр, ЭМНИЙ сав, СЭТГҮҮЛИЙН цаасыг РЕКЛАМДАЖ болох уу?]]> http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=291820 Би энэ талаар бичнэ дээ гэж гөө мөн эртнээс бодож явсан юм. Тэгэхдээ бичих хэмжээнд хүртэл хэт даамжирсан байдал харагдахгүй байсан тул бичнээ л гэчихээд яваад байсан. Тэгсэн сүүлийн үед бол арай хэтэрчихлээ л дээ. Манайх одоо хууль дүрэмгүй айл биш л байх. Нэг бол ингэтлээ хүн ардынхаа эрүүл мэнд, ёс зүйн байдалд санаа тавихаа больчихсон айл ч юмуу бүү мэд. Юун тухай ярих гээд байна вэ гэхээр Архи, тамхи, эм тан гэх мэт зүйлсийг далд хэлбэрээр (бараг л ил дээ) сурталчилж байгаа асуудлыг л ярих гэсэн юм.


Нэвтрүүлгийн ивээн тэтгэгчдийг харахаар дан л архи юмуу пиав байдаг. За энэ ч дүүрч бусад нь хөөрхий мөнгөгүй юм байлгүй гэж бодоё. Гэтэл зүгээр л рекламнуудын дунд шүдний оо юмуу угаалгын нунтагны реклам шиг сул чөлөөтэй алхаж яваа харагдах юм. [...]]]> Thu, 05 Nov 2009 12:49:59 +0800 http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=291820 <![CDATA[ГАХАЙН ханиадтай ХОЛБООТОЙ шийдвэрүүд нь ЯГ Л гахайн ХОРОО шиг...]]> http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=288369 Юмны чанар муудаад л байгаа энэ үед ганц чанар нь сайжирч байгаа юм бол энэ ханиад л байна даа. Одоо энэ баллаж байгаа ханиад бол жишээ нь их глобалчлагдсан ханиад байх юм. Тахиа, гахай, хүний гэсэн хосолсон шинжтэй. Бас л овоо муу гар даа. Хэ хэ. Энэ нөхөр ханиад гэдгээсээ илүү нийгмийн асуудал болж мань мэтийн амьдралд хэрхэн гай тарьж буй тухай хэсэгхэн хугацаанд өгүүлсүгэй.

Ерөнхийдөө бол би Ламбаа сайд болон ЭМЯ-ны барьж байсан эхний тактикийг ихээхэн дэмжиж байсан юм. Тэр нь өнөө "битгий та бүхэн айхтар эмээж сандраарай, хувийн ариун цэвэрээ сайн сахиад биеийн дархлаагаа өндөр байлгах тал дээрээ анхаараарай" гэсэн утгатай хандлага. Тэгэхдээ зүгээр яриад байсан нь мөн сайдын ярихын хажуугаар инээсэн нь л онцгүй байсан байх. Хэ хэ. Уг нь бол ариун цэвэрийг сайжруулна гэдэг нь юу юм, хэрхэн биеийн дархлаагаа гэр зуураа сайжруулах юм. Тэр сайжруулдаг юмнууд нь хаагуур байгаа юм. Хангалтыг нь хэрхэн сайжруулсын, ямар тун жороор, ямархуу давтамжтай хүртээд байвал аюулгүй юм гэсэн зөвлөгөөнүүд хамт явах байсан байх. Зиа зиа сайдын ажилд хошуу дүрээд ч яахав.

Харин сайд бол бидний ажилд аймаар хошуу дүрж байнаа. [...]]]> Mon, 02 Nov 2009 15:13:34 +0800 http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=288369 <![CDATA[ХААНБРОЙ чинь СААЛЬ гэдэг НЭРТЭЙ газар БАЙСЫШД]]> http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=284788 Зиа би болбоос уг нь ч хөдөө л төрсөн хүүхэд л дээ. Тэгэхдээ л хар багаасаа хотод өссөн болохоор нийслэлийн иргэн гэж явдаг хөөн. Өнөөдөр нийслэл хотын маань 370 жилийн ой болж байна. Үүнтэй холбогдуулаад намайг бага байхад байсан зарим газрууд хэрхэн өөрчлөгдөн хувьссан талаар жижигхээн түүхүүдийг өгүүлсүгэй.

Бүүр багадаа бол нэг эмээгийндээ одоогийнхоор энэ 32-ын тойргын хойхон талд л байсан юм шиг санагддаг. Тэгэхэд айл их цөөхөн байсан юм даа. Одоо энэ Хайлааст, Чингэлтэй энэ тэр хавийн айлууд бол бараг амнаасаа наашаа гарч ирээгүй байсан байхаа. За тэр үеэ бол сайн санадаггүй юмөө. 

Харин манайх ШУАкадемийн 5 айл гэдэг нэг давхар шавар байшинд амьдардаг болноос хойшихыг бол сайн санадаг юм. Хотын А-ийн А бүсэд амьдардаг байлаа шүү дээ. [...]]]> Thu, 29 Oct 2009 19:51:56 +0800 http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=284788 <![CDATA[ДЭЛХИЙ нэг л ӨДӨР толгойгоо МААЖВАЛ яана...]]> http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=283824 Та нар халуунд адуу мал толгойгоо хаялан зогсож байхыг харсан л байх. Хонь, ямаа, үхэр, нохой толгойгоо хэрхэн хойд хөлөөрөө маажиж байхыг ч хараа биздээ. Сармагчин, хүн мэтийн арай дэвшилттэй нөхдүүд бол гараараа ёстой нэг сурамгай нь аргагүй маажина шүү дээ. Тэгвэл яагаад мааждаг юм. Зүв зүгээр байхад нь мааждаггүй л байх. Самбарын өмнө шилээ маажих энэ тэр бол өөр л дөө.

Тэгсэн саяхан нэг шавьтайгаа уулзсан чинь өнөөх чинь нэг иймэрхүү утгатай зүйл ярьлаа. "Би дэлхийг амьтай л гэж боддог. Ой мод гэдэг нь түүний үс, гол горхи, нуур цөөрөм түүний цус, уул, тал бол арьс буюу эрхтнүүд нь..."

Тэгвэл бид түүнийг хангалттай уурлуулж байнаа даа. Үсийг нь хусаад л, цусыг нь хатаагаад л, эд эрхтнүүдийг нь дэлбэлээд л, арьсийг нь хуулаад л энэ тэр. [...]]]> Tue, 27 Oct 2009 12:17:15 +0800 http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=283824 <![CDATA[ОЛСОН мөнгөөрөө ШОУДЧИХДАГ онгироо ЗАЛУУ шиг...]]> http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=282623 Монгол улс нээг их мөнгөтэй болж байгаа юм уу даа. Нөгөө сонгуулиар шоу хийж байсан Эрдэнийн хувь, Эх орны хишгээ тараах юм гэнэ. Нэг хүнд 50,000 төгрөг өгөх юм байхаа. Тэрийг нь 2,500,000 хүндээ үржүүлсэн чинь 125,000,000,000 төгрөг болж байх юм. Аймаар их мөнгө байгаа биздээ энэ чинь. Амлалтаа биелүүлдэг баатрууд болохын оронд энэ мөнгөө харин ч зөв зарцуулад ноён Витамины хэлсэн шиг байдлаар ч юм уу? өөр илүү хэрэгтэй юманд зарцуулмаар санагдаад байх юм.

Ер нь загас барьж өгөх бус загас барих аргыг нь л сайн заамаар санагдаад байгаа юм даа. Нэг удаагийн загас өгсөнөөр ард түмэн баяжаад аюул болох нь юу л бол харин ч өнөө мөнгө нь эргээгээд эдийн засагт гай болоод өнөөх муу МОНГОЛ ТӨГРӨГ гэдэг хампааныг маань шалд нь буулгаад, шалны алчуур болгоод хаячих байлгүй дээ. [...]]]> Sun, 25 Oct 2009 17:50:50 +0800 http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=282623 <![CDATA[111111-ИЙГ харчихвал 9999-ИЙГ өгнө ШҮҮ...]]> http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=281278 Зиа андуудаа ийм байнаа. Хөгшин чинь ханиаданд дарлуулаад жаахан мяаралттай л байна. Тэгэхдээ зүгээрээ эр хүн шиг эрвэлзэж, эмээлтэй морь шиг дэрвэлзэж л явна. Тэгээд сая л анзаараад харсан чинь миний БЛОГ дээрх тоолуурын заалт 111004 болчихсон байна. Хувь хүний БЛОГ гэхэд бас л хөөрхөн тоо шүү.

Тэгээд бодлоо. Хүмүүс БЛОГ-тоо янзүрийн уралдаан зарлаад ч юмуу? Янз бүрийн ой энэ тэр тэмдэглээд хүн амьтан шагнаад байдаг даа. Түүнээс санааг нь хусаад бас нэг хүнийг яаж ийгээд баярлуулчих юмсан гэж бодлоо. 

Уралдааны болзол:  Хачин амархан миний БЛОГ-оор эргэлдэж байгаад энэ тоолуурын заалт 111111 болонгуут screenshot хийгээд тэр зургаа надруу хамгийн эхлээд anjigai@banjig.net гэсэн майл хаягаар явуулчихад л болох юм. [...]]]> Fri, 23 Oct 2009 14:01:55 +0800 http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=281278 <![CDATA[ХАЖУУД л андууд БАЯРЛАЛДААД байдаг...]]> http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=280506 Ер нь бол ийм юм. Энэ гар утас гэдэг юм Монголд орж ирээд хүмүүс бараг л бороохой шиг том утаснууд барьж эхлэхэд би ядуу байсан тул гэрийн утсаа л хааяа бариад гэр дотуураа аргамжаатай ботго шиг алхалж кайф гээчийг нь авдаг байлаа. Харин дараахнаар нь жаахан мөнгөтэй ч юм шиг болоод ирсэн тул Скайтелийг орж ирэхэд нь бараг эхний 100 дотор багтан гар утастай болчихоод л энгэрийн халаасандаа хийсэн шиг антенийг нь босгосон шиг хааяа таксфоноос өөрлүүгээ залгачихаад л баахан дуугархаар нь гэнэт утсаар ярихаа больсон хүн болоод л өөрийнхөө утсыг дэлгэж мэлгээд намжиртай авч, чанга чанга дуугаар худлаа ярьж дөвчигнөж байлаа. Тухайн үед надруу ярьдаг хүн олдохгүй байсан гэхээр утас хэрэгтэй ч байсан юм уу дөө. [...]]]> Thu, 22 Oct 2009 15:35:27 +0800 http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=280506 <![CDATA[АЖИЛ ихтэй ХҮНИЙ ахархан ХУГАЦААНЫ таталбар /ШҮЛЭГ/]]> http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=279327 Манай байгууллага саяхан нэг 80%-ийн тэтгэлэгт хөтөлбөр эхэлсэн дээ. Тэр маань оюутан, сурагчид, эцэг эхчүүдэд хачин сайхан таалагдсан. Өнөөдрийн байдлаар бид хүмүүсийн төсөөлснөөс хамаагүй олон оюутантай болсон бөгөөд хичээл, сургалтын ажил эхлээд маш сайхан бас амжилттай явагдаж байна.

Хүммүст таалагдсан ажлыг санаачлаад, хүмүүст таалагдахуйц хэмжээнд хийнэ гэдэг сайхан юмаа. Манайхан дан залуу хүмүүс байдаг. Өмнө нь бага зэрэг алдаж, онож байсан юм байгаа л байх. Тэгэхдээ би л хувьдаа залуу хүмүүс зоримог, шинэлэг юм хийгээд эх орны хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаагаар бахархаж л байна.

Тэгсэн ингэсээн зөвхөн оюутан, сурагч гээд бид нарыг хашааны гадна үлдээчихлээ гээд ажилтан албан хаагчид, гэрийн ажилтай хүмүүс, ажилгүйчүүд, ануухан тэтгэвэрийнхнээс айхтар их гомдол ирсийн. Тэгээд бас тэдэнд зориулсан бас нэг шинэ хөтөлбөр эхлүүлэх гээд ёстой нойр хоолгүй ажиллана гэдэг нь болж байна. Урьд шөнө л гэхэд ажил дээрээ суугаагаараа хонолоо. [...]]]> Tue, 20 Oct 2009 16:12:03 +0800 http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=279327