ГАХАЙН ханиадтай ХОЛБООТОЙ шийдвэрүүд нь ЯГ Л гахайн ХОРОО шиг...

Юмны чанар муудаад л байгаа энэ үед ганц чанар нь сайжирч байгаа юм бол энэ ханиад л байна даа. Одоо энэ баллаж байгаа ханиад бол жишээ нь их глобалчлагдсан ханиад байх юм. Тахиа, гахай, хүний гэсэн хосолсон шинжтэй. Бас л овоо муу гар даа. Хэ хэ. Энэ нөхөр ханиад гэдгээсээ илүү нийгмийн асуудал болж мань мэтийн амьдралд хэрхэн гай тарьж буй тухай хэсэгхэн хугацаанд өгүүлсүгэй.

Ерөнхийдөө бол би Ламбаа сайд болон ЭМЯ-ны барьж байсан эхний тактикийг ихээхэн дэмжиж байсан юм. Тэр нь өнөө "битгий та бүхэн айхтар эмээж сандраарай, хувийн ариун цэвэрээ сайн сахиад биеийн дархлаагаа өндөр байлгах тал дээрээ анхаараарай" гэсэн утгатай хандлага. Тэгэхдээ зүгээр яриад байсан нь мөн сайдын ярихын хажуугаар инээсэн нь л онцгүй байсан байх. Хэ хэ. Уг нь бол ариун цэвэрийг сайжруулна гэдэг нь юу юм, хэрхэн биеийн дархлаагаа гэр зуураа сайжруулах юм. Тэр сайжруулдаг юмнууд нь хаагуур байгаа юм. Хангалтыг нь хэрхэн сайжруулсын, ямар тун жороор, ямархуу давтамжтай хүртээд байвал аюулгүй юм гэсэн зөвлөгөөнүүд хамт явах байсан байх. Зиа зиа сайдын ажилд хошуу дүрээд ч яахав.

Харин сайд бол бидний ажилд аймаар хошуу дүрж байнаа. Би бол энэ ханиадны вирусыг агаар, дусал гэдэг замаар халддаг гэж ойлгоод байгаа юм. Түүнээс энэ агаараар дамжина, энүүгээр бол дамжихгүй ч юмуу? Нэг бол эдэн цагаас өмнө халдварлуулахгүй ээ, харин тэдэн цагаас хойш бол найдвартай халдварлуулна шүү, ийм насныхныг өршөөнө ийм насныхныг өршөөхгүй гэсэн сонголт энээ тэрээ байхгүй гэж боджуугаам. Гэтэл манай яамны нөхөд болохоор ханиадны вирүстэй дугуй ширээний ярилцлага хийсиймуу хайшаа юм нэг тийм харьцангуй шийдвэрүүд гаргаад ханиаднаас айж ядаж байхад хажуугаар нь гахайн хороо шиг юм үүсгээд лай болоод байх юм даа. 

Жишээлбэл энэ ханиадны вирус орчин үеийн вирус учраас ПС тоглоом болон Биллиарданд их дуртай нөхөр гэнэ. Тиймээс энэ чиглэлийн бизнес эрхэлдэг хүмүүс бүгд ханиадтай хамтарч ажилласан хэргээр бизнесээ хаах торгууль хүлээчихжуугаа юм. Харин тухайн вирус гуай нь архи, тамхинд дургүй, чанга хэмнэлтэй хөгжимнөөс бүүр холуур явдаг болохоор нь хөлсөө цутган бүжиглэж, бага зайнд олуулаа бужигнаж, агаарын солилцоо нь харьцангуй муу байдаг бааар цэнгээний газар, диско клубүүдийг хаахгүй байх жишээтэй.

Бас энэ вирус болбоос шөнийн амьдралтай нэг үгээр бүл хүн чоно, үнсгэлжин мэт цагаар солигддог аюултай этгээд юм. Яагаад гэвэл 21 цагаас өмнө хүнд ямар ч гэмгүй энгийн номхон царайлж байж байгаад 21 цаг өнгөрмөгц л шидийн муухай зан нь хөдлөөд хүмүүсийг хайр найргүй өвчлүүлдэг бузартай новш доо хөөрхий. Тиймээс ч манай мэргэн, түргэн яам маань биднийхээ төлөө бүх үйлчилгээг 21 цаг хүртэл ажиллуулж байгаа юм. Хулгайгаар ч юумуу нэг бол ажлын байр, айл гэрт бөөгнөрч байгаад ханиад хүрвэл хохь нь шүү дээ. Яг 21 цагаас хойш туссан гэдгийг чинь яам мэднэ шүү дээ. Хэ хэ.

Бас энэхүү вирус нь бага насны хүүхдүүдэд аймаар дургүй, муухай ааштай, хажиг өвгөн шиг лүд юм гэнэ. Харин томчуудыг бол толгойг нь илээд тоохгүй явуулчихна. (Ингээд бодохоор томчуудын ордог газруудад цагийн хязгаарын хэрэггүй ч шиг санагдана) Гэтэл бас тиймгүй шиг харагдаад байгаа юм. Манайд гахайн ханиадтай холбоотой нас барсан хүмүүс нь бараг 100% насанд хүрэгчид байх. Нөгөө муу золигийн вирус чинь манай яамныхантай насанд хүрэгчдийг яах ч үгүй гэж хүүхдүүдийг харантийлуулангуутаа толгой эргэх, сонгох гэсэн юмгүй дан насанд хүрэгчидтэй тулж ажиллаад байгаа юм бусуу. Яамныхан минээ сөрөг тагнуулын ажиллагаа энээ тэрээ хийсэн бидээ энэ чинь. Өнөө муу гэрээсээ гарах газаргүй хоригдож байгаа хүүхдүүддээ томчууд бид үнэ төлбөргүйгээр гахайн томуу зөөж үйлчилэхгүй ч гэх газаргүй шиг санагдана.

Хамгийн гол нь зөвхөн хүүхдүүдийг л хорионд оруулчихсан болохоор өнөөдүүлийг чинь харж хандах, асарч тэтгэх, хайрлан энхрийлэх, сурган хүмүүжүүлэх шаардлага эцэг эхчүүд бидэнд зайлшгүй тулгараад байдаг. Гэтэл бидний ажилд хөл хорио тогтоогоогүй. Таслаад явбал гэр бүлээрээ өлсөглөн болоод гахайн томуунаас өөр ямар нэг аргаар үхчих гээд байдаг. Энийг одоо яах вэ сайдаа. Өнөөдөр л гэхэд би үдээс өмнөх ажлаа, манай эхнэр үдээс хойших ажлаа таслаж хүүхдүүдээ харж байна. Цаашдаа ийм байдлаар удвал бид хоёр хоёулаа л ажилгүй болох байх. Нэг бол хоёр хүүхдээ гэрт нь хаяад орой очиход шатаад, унаад, өлсөөд, хулгайлагдаад, залилагдаад, харангадаад, зодолдоод, гэрээ нураагаад хаячихаагүй байгаасай хэмээн өдөржин стресдэж ажиллах арга байна. Ямар олон эцэг, эх өнөө харантийтай нөхрийг дагуулцөөн ажил дээрээ явж байгаа болоо. 

Сайд минээ. Ийм мэтийн элий балай шийдвэрээ сайн болгоож, тунгааж байж гаргаж байгаач ээ. Тэгэхгүй бол энгийн ард бид чинь зовлонг нь үүрэх гэж хэцүүдэх юмаа. Танай хүүхэд том болчихсон байх л даа. Жижиг ч байлаа гэсэн сайдын хүүхдийг харах хүн захаас аваад олддог байлгүй. Бид бол цэцэрлэг, сургууль гэдэг зүйлсэд л хүүхдүүдээ байлгаж гэмээнэ ажилаа хийдэг юм шүү дээ. Сургуулийн хүүхдийг ганцааранг нь үлдээгээд явж болж байсан юм. Цэцэрлэгийн хүүхдээ бол бага ангийн ахад нь даатган орхиж төвдөхгүй байна шүү.

Вирусны дотоод мөн чанарыг ямар нэг аргаар ойлгож, түүнтэй холбоотой мэргэн түргэн шийдвэр гаргаж байдаг эрхэм сайд та миний энэхүү бичвэрийг уншаад эрхбиш нэгийг ойлгоно хэмээн найдаж байна шүү. Вирусэнд бус бидэнд ээлтэй шийдвэр гаргаж тус болоорой. Гялайлаа.

Түүний эрх ашиг биш бидний эрх ашиг хөндөгдөөд байх юм даа.

Сэтгэгдэлүүд:

1. AQUA FITNESS (зочин) | 2009-11-02 15:24:01
Aqua fitness-iin surgaltand ta bukhniig urij bna. Utas 11-331014
2. leo | 2009-11-02 15:25:20
Аанжий маань гэцүүдэж байгаам байнадаа энэ ханиад хэтэрхий газар авч байх шигээ
3. oge (зочин) | 2009-11-02 15:25:27
heleed yuhev, huuhdee haruulah hungui mani meted ih l hestuu zuil bolj bn daaa gej. huuuhdee haruulah hun haisaar hagas butneer dutuu noirtoi l honoloo. ene udaan urgeljileh yum bol mani met ur huudee haruulah hungui nuhud ajilgui boloh ni bn shuuu deeee, yer ni ch tegeed Tuuhiin bagsh eruuul mendiin saidtai manai oron ch ene gahain haniadand darluulaad duusah l shinjtei deg eee.
4. Badman | 2009-11-02 15:35:57
Энэ Гаампын ханиаднаас болж нээрээ юм юм үзэх байх оо. Нугалаа гаргаж ч байх шиг. Юмны үнэ нэмэгдээд ч байх шиг. Зовлон болуул хэн баяждаг нь харагдаж ч байх шиг.
5. Tlg_UB | 2009-11-02 15:47:46
Сайн бичлэг болжээ. Дөнгөж эхэлж байхад нь олигтой юм хийхгүй хэвлэлийн бага хурал хийсээр байгаад даамжруулчихсан.
Энд бол гахайн ханиаднаас урдчилан сэргийлэх жижигхэн хайрцагтай дархлаа сайжруулдаг зүйлийг зараад байгаа. Ер нь авч сэргийлж байгаа арга хэмжээнүүд нь үр дүнтэй, шийдэл сайтай байна. Тэрнээс тэгж сайд нь дэд сайдтайгаа гарч ирээл шоу тавиад байхгүй л дээ.
6. найз | 2009-11-02 16:02:57
санал нэг байна. өчигдрийн 25-р хэлэлцүүлэг гарч байна лээ. тэр дарга нар чааваас хэлэх ч үг маруухан юм. нийслэлийн эрүүл мэндийн газарын дарга гэнэүү нэг хүүхэн цээжээрээ хамгаалаад өнгөрөх шив. болдсайхан эмч зөв ярьж байна лээ. хэвлэл мэдээллийнхэн дарга нартай харьцаж тоон дээр тоглох биш одоо мэргэжлийн эмч судлаачтай нь уулзаж яаж хамгаалах эн тэрээр нь түлхүү гаргавал зүгээр гэж...

нээрээ би ч ажилд орох хөг нь өнгөрсөөн. уг нь ингэсгээд ажилдаа ороё гээд охиноо харуулах хүн хайж байсын. тэгсэн хүү дээр нь нэмэгдчихдэг байгаа
7. Өвлийн өвөө anjigai | 2009-11-02 16:07:08
Зиа ойлгож байгаа зовлон нэгт нөхөд та бүхэндээ гялайлаа.
8. molor | 2009-11-02 16:07:13
ёстой ёстой, өчигдөр тэр 25-аар гарч байгаа нэвтрүүлгийг хараад эрүүл мэндийн салбарынхан өөрсдийнхөө арьсыг хамгаалах гэж яаж балайрч байхыг хараад зэвүү хүрч л блаа. Бид нар тайван бай гээгүй, бид нар бүх эмнэлэгүүддээ санамж явуулсан. Харин хэвлэлийнхэн та нар л үнэгүй мэдээлэл гаргаж өгөхгүй бгаагаас ийм юм боллоо гэх ухааны юм яриад сууж бхийм. Ламбаа тэгж хэлсэн нь үнэн биз дээ. Бичлэг хуурцаг байж л байгаа даа.
9. Өвлийн өвөө anjigai | 2009-11-02 16:09:07
Хэлсэн зүгээр ч нэг хэлээгүй инээж хэлсийшд. ХЭ хэ.
10. Хэлтэрхий | 2009-11-02 16:17:41
гэснээс өнөөдөр манай улаантан 11 сардаа сүлжээ харгалзахгүй 50төгрөгөөр ярь гэж мэссийж явуулсан байна. бөөн баяр
11. bomberder | 2009-11-02 16:34:16
yoyoyo anji agaa mini biljuuhain zuvlugunuur shinget duut olj galaa asaaya, bas gants neg shar tolgoit garguulya unerlie gesen muruudliig mini lam-baa said ta 2 untraachih yum daa odoo tgd gozoigood l gelderch baihaas adaglaad ajlaa taslahgu yum daa
neeree hetsyydlee sho yanaa bi emeegee gert ni horichihson hamag yumy ni beldeed ogtson.....
12. gorzook | 2009-11-02 16:38:22
Нээрээ яаж хамгаалах арга замыг нь сайн зааж өгмөөр юмаа. Тэгээд тэр үйчилгээний газрууд, цэцэрлэг сургуулиудыг ариутгал, ариун цэврийн зүйлээр нь сайн хангаад өгмөөр юм. Уг нь цэцэрлэгүүдийг бол ариун цэвэр ариутгалын бодис, мөн хүүхдүүдийг С-Витаминаар сайн хангаад ажилуулаад байхад яахав дээ.
13. Өвлийн өвөө anjigai | 2009-11-02 16:40:39
Том баяр болж дээ. Миний бичлэг нөлөөлчихвүү дээ. Хэ хэ.
14. Өвлийн өвөө anjigai | 2009-11-02 16:44:42
Бомбердер: Иймэрхүү шийдвэр олон гараад байвал хүн амын өсөлтөнд нөлөөлөх л байх даа. Хэ хэ
Горзоок: ХАрин цэцэрлэгийг карантийлсан чинь л байдал биш болчихлоо доо.
15. Ganaa (зочин) | 2009-11-02 17:34:27
Сайн байна уу ? Хашир анжгай. Би Таныг ихэд хүндэтгэдэг болсон шүү. Яагаад гээч ? Эхлээд "Хашир анжгай" нэрийг харчихаад за бас л нэг сүржин нөхөр байгаа биз гэж бодлоо. Тэгээд танай Банжигийг үзээд байхад Та нэлээд идэвхитэй нь харагдсан. Тэгээд их "анхааралдаа" авлаа. Эрэгцүүлээд байхад Та болон Банжигчид их чухал сэдвийг хөнддөг юм байна. Та нарын марзан, бие биенээ "явуулсан" юмыг чинь л үзэж тайвширдаг юм л даа. Үнэнээ хэлсэн хүнийг танайхан арай шоолохгүй биз гэж найдна. Та их чухал олон сэдвийг хөндөж байгаад чинь би ихэд талархаж байна. Танд амжилт хүсье.
Судлаач Д.Ганхуяг.
16. Өвлийн өвөө anjigai | 2009-11-02 17:47:59
Гялайлаа. Миний өчүүхэн оюунаараа шүүн байж бичсэн зүйлсэд урамтай шүүмж хэллээ хэмээн хөөрч байна. Миний блогоор сайн "хэсч" байгаарай.
Таны бичлэгүүдийг ч бас уншдаг шүү.
17. VperV (зочин) | 2009-11-02 18:51:33
Уржигдар манай эндхийн цагаар бол үд дундын орчим. Ньюс мн ийн мэдээний хэсэгт манай эмч эрдэмтэн нар микроскопоор уг А вирусыг олж харлаа. Энэ вирус нь Гахай толгойтой, далан дээрээ далавчтай, хүн дүрстэй байсан нь түүний гахайнаас анх олдсонтой холбоотой байх...гээд цааш нь уг өвчинтэй хэрхэн тэмцэж байгаа талаар албаны хэдэн үг оруулсан байсан. Т.Цээнэ гэдэг хүн уг мэдээг оруулсан байсан. Тэгээд хүмүүс дооглоод шуугиад эхлэнгүүт 2 цагийн дараа уг мэдээг хачсихсан. Сайхан инээж авсан даа.
Уучлаарай сэдвээс огцом хазайсанд...
18. Өвлийн өвөө anjigai | 2009-11-02 19:11:17
Хэ хэ. Тийм юм хэн нь оруулсан юм бол. НЭг наргианч гар нь хийцэн юм болов уу? Хэ хэ.
19. Иргэн (зочин) | 2009-11-02 20:52:19
Таны бичлэгийг100% дэмжиж байна. Миний бие интернэт ажиллуулдаг бөгөөд юм л болбол интернэт тоглоомын газрыг хамгийн түрүүнд хаадаг энэ явдалыг үнэндээ ойлгохгүй юм. Тэгсэн хэрнээ бусад олон нийтийн кино театр янз бүрийн тоглолтууд гэх мэт газрууд нь ажиллаж л байх юм. Одоо хаагаад 20 иод хонож байна. Орлого ч одоо өнгөрч гэхэд өндөр түрээсээ карманаасаа гаргах болж байна. Гэтэл хамгийн хэцүү нь хэзээ хүртэл ингэж байх нь мэдэгдэхгүй байдаг. Бид чинь бас мөрөөрөө ажил хөдөлмөрөө хийгээд амьдралаа үргэлжлүүлж байсан хүмүүс. Анжигай гуайн хэлж байгаачлан орчин үеийн вирус болохоор интернэт пс тоглоомын газартай найзлаад кино театр, баар цэнгээний газраас холуур байдаг шөнийн амьдралтай вирус биш л байлтай.
20. molor | 2009-11-02 20:59:33
ВИРУСНЫ ВАКЦИН ОРЖ ИРЭХ СУРГААР ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ЭХНЭР ХҮҮДИЙНХЭЭ ЖАГСААЛТЫГ ГАРГАЧИХСАН ЭД НАРТ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХИЙМЭЭР БН ГЭЭД ЧВЖ БСАН ГЭЖ ӨЧИГДӨР ТЭР ГАНХҮҮ ХАТАГТАЙ ТВ-ГЭЭР ЯРЬЖ БНА ЛЭЭ. ТЭГЭХЭЭР БИДНИЙ ТӨЛӨӨ ГЭЭД БАЙДАГ МУНДАГУУД МААНЬ ЯГ АМИНДАА ТУЛАХАД ЯМАРХУУ СЭТГЭЛТЭЙ УЛС НЬ ХАРАГДААД Л БГААМ ДАА. ХАМГИЙН ТҮРҮҮНД ХИЙЛГЭХ ШААРДЛАГАТАЙ, ЖИРЭМСЭН ХӨХҮҮЛ ЭХЧҮҮД, ӨНДӨР НАСТАНУУЛ, ХҮҮХДҮҮДИЙГ БОЛ ЁСТОЙ ТҮЙ ЧЁРТ Л ГЭДЭГ БХ ДӨӨ
21. amanjinka | 2009-11-02 21:20:19
яамааар ч хорвоо юм бэ дээ бүү мэд
22. bubee | 2009-11-02 22:03:06
Сайд гуай бас юу гээд байлаа... томчуудыг карантилах юм яриад байсан даа. Чалинтай чөлөөг албан хаагчиддаа олгоё гээд уриалга яваад байсан уу яасан. 
23. Ганхүү | 2009-11-02 22:25:59
яагаад таны блогт байгаа бүх бичлэгийг уншдаг хэрнээ надад ямар ч сэтгэгдэл төрдөггүй юм бол...
24. Өвлийн өвөө anjigai | 2009-11-02 23:41:11
Иргэн: Наадах чинь бол цэвэр хүний бизнес хийх эрхийг зөрчиж байгаа явдал шүү дээ.
Молор: Ээ хөөрхий ямар ч хурдан зэсээ цухуйлгах юм бэ дээ. Би үхэхээр чи үх л гэж байгаа юм байхдаа.
Аманжинка: Сайн бодож байгаад эрүүл ахуй, халдваржилтын нөхцөл байдлыг нь судлаж байгаад зөв гарц олж болохроор л юм л даа.
Бүбээ: Тэрийг Обамагаас хусаад хэлсэн дараагаараа аймаар амаа барьсан байлгүй дээ. ХЭ хэ.
Ганхүү: Юу? Заавал ч сэтгэгдэл төрөх албагүй шүү дээ. ХЭ хэ.
25. molor | 2009-11-02 23:45:41
732-Т ХҮРЧЭЭ ӨВЧТЭЙ ХАЛДВАРЛАСАН ХҮНИЙ ТОО ТОЛГОЙ НЬ. ТЭНД БИ Ч БАС ШҮҮМЖЛЭЛД ӨРТӨӨД Л СУУНА. ЭМЧ НАРТ ГОМДСОН СЭТГЭЛД МИНЬ БАС ГОМДСОН ЭМЧ НАР ГАРЧ ИРДЭГ АЖ. ИНГЭХЭД ЭМЧ НАРЫН ЦАЛИН БАГА БДГИЙН БУРУУТАН НЬ ИРГЭД ӨВЧТӨНҮҮД БИШ БИЗ ДЭЭ?
26. Өвлийн өвөө anjigai | 2009-11-02 23:54:08
Ерөөсөө ч биш. БАга цалинтайг нь мэдсээр байж эмч болж өвчтнүүдээ хашрааж байхаар лангууны ард суух ёстой байсан байх. Төр засагтайгаа тэрсэлдэнэ биз татвараа төлөөд явж байгаа бидэнд бол тангарагийнхаа дагуу үйлчлэх л ёстой.

Би наад 732 гэдэг тоог чинь тал нь л гэж бодож байгаашд. ДЭМБ Монголд 500 хүн энэ өвчнөөр нас барах магадлалтай гэсэн байсан.
27. molor | 2009-11-02 23:57:11
ЭНЭ ТООНЫ ТАЛД НЬ ЖИРЭМСЭН ЭХЧҮҮЛ БГАА СУРАГТАЙ, ТӨРӨХ ЁСТОЙ ХЭДЭН ХҮН ТӨРӨХГҮЙ АЛГА БОЛЖ, АМЬДРАХ ЁСТОЙ ХЭДЭН АМЬ ТАСАРЧ БАЙГААГ ХЭЛЭХЭД БЭРХ. ЖИРЭМСЭН ЭХ ГЭДЭГ БОЛ ХОЁР ХҮНИЙ Л АМЬ ГЭСЭН ҮГ.
28. EmInEnT | 2009-11-02 23:57:14
ямар аймар тоо вэ яана даа яана хаашаа ч гарахгүй муу блогоо манаад сууж байдаг юм уу доо зүгээр
29. biochemiker | 2009-11-03 00:03:55
17, 20! та нарын яриад байгаа үнэн юм уу?
30. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 00:04:20
Молор: ТИйм шүү. ОДоо ханиадны дэгдэлтийн оргил үе эхлэнэ гэж байгаа. Гэтэл манай ихэнх жирэмсэн бүсгүйчүүд ажилаа хийгээд л явж байгаа. Ядаж тэдэнд цалинтай чөлөө өгчихмөөр л санагдах юм. Тийм ухаан байна уу даа үгүй юу?
Эминэнт: Зиа даа наадах чинь л бараг үнэн дээ. ХАниадыг давнлоад хийж болохгүй бас спамдаж болохгүй байгаа гэсэн. хэ хэ.
31. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 00:05:58
Биохимикер: Худлаа ярихаар ч сэдэв биш шүү дээ. Нээрээ чи энэ гайтай ханиадыг эсийн түвшинд нь сайхан тайлбарласан бичлэг оруулаач.
32. molor | 2009-11-03 00:06:16
29-ӨӨ ӨЧИГДӨР ОРОЙ 25-Р СУВАГ ТВ-ЭЭР ГАРСАН ШУУД НЭВТРҮҮЛГИЙН ҮЕЭР НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА ГАНХҮҮ ӨӨРИЙНХӨӨ АМААР ХЭЛСЭЭН ХӨӨ. СУРАГ АЖИГ БИШ. ҮЗСЭН СОНССОН ХҮН БАЙГАА БАЙЛГҮЙ
33. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 00:09:37
Ганхүү ч зоригтой мэдэгдэл хийж дээ. Одоо өнөө сэтгүүлчид нь яг хэн тэгэжд явж байсан бэ гээд хэлэхгүй болохооор нь өөрийг нь баахан орооох болов уу?
34. molor | 2009-11-03 00:10:01
НААД САНАЛЫГ ЧИНЬ НАЙЗ НЬ ЧУХАЛ ХҮНД ШИПХИЙЛГЭЧИХЛЭЭ ШҮҮ, ККК. МАРГААШ НЭГ ЮМ ДУУЛДАХ БХ АА
35. molor | 2009-11-03 00:10:44
ГАНХҮҮ ӨӨРӨӨ ТЭР САНАЛЫГ НЯЦААСАН ГЭДГЭЭ БАС ДУУЛГАЖ БНА ЛЭЭ ХӨӨ
36. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 00:11:38
Жирэмсэн бүсгүйчүүдэд ядаж цалинтай чөлөө өгөх санал уу? Сайн байна. Тэр дэмжигдчихвэл хаа хаанаа л хэрэгтэй дээ. Хөөрхий муу ЭМЯ ганц ч бол оновчтой шийдвэр гаргасан болох байлгүй дээ. хэ хэ.
37. nekee | 2009-11-03 00:11:58
энэ ханиадны давалгаа хавар бүр хүчтэй болно гээл яриад байналээшд бэлдэх л хэрэгтэй байхдаа
38. EmInEnT | 2009-11-03 00:12:40
тэдгээр хүмүүсийн нэрийг хэлчвэл сүртэй дээ. За тэд нар ч яахав ард түмэн минь яаанаа
39. amanjinka | 2009-11-03 00:12:59
ЗА ТЭГЭЭД ҮЙМЭЭН ТҮЙВЭЭН ДАЛИМДУУЛЖ НӨХДҮҮҮЛ ЖАААЛ ЮМ ЦААШ НААШ НЬ БОЛГОЖ ДЭЭ ДЭЭЭР ДООРГҮЙ
40. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 00:14:15
Нэкээ: Хүйтэн ч биш халуун ч биш байх үеэр жаахан давардаг эд юм уу даа. Мэдэхгүй энэ удаагийн давалгаа нь дөнгөж л эхлэж байгаа гэж учир мэдэх хүмүүс ярьсан байх юм. 11 сар тэр чигтээ түгшүүр болох гээд байна уу даа. Хүүхдийн байгууллагын бид ч хийх юмгүй болох нь шиг байнаа.
41. molor | 2009-11-03 00:14:38
ХЯТАДАД 46000 ХАЛДВАРТАЙ ХҮНД 6 ХҮН НАС БАРСАН БАЙНА. ХАРИН МАНАЙД БОЛ 700 ГАРУЙХАН ТООНЫ АРД НАС БАРСАН ХҮН ДОЛОО БОЛЧИХООД БАЙДАГ
42. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 00:16:48
Эминэнт: Тэр ч худлаа байхаа. Энхбаяр 500-г амалсан хүнийг хэлээгүй юм чинь. ХЭ хэ.
Аманжинка: Сая мэдээгээр кг чацаргана 8000, кг адууны мах 2800, кг аарц 1800 хүрч өмнө байсан үнээ бараг нугалчихаад байна гэж байх юм. Зовлонгоор нь ашиг олчих юмаа даа.
43. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 00:17:48
Молор:Тэгээд дан насанд хүрэгчид байгаа биз.
44. molor | 2009-11-03 00:19:21
ХАРИН ТИЙМЭЭ ХӨӨ. ЧИНИЙ ТЭР ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САНААГ МАРГААШ ОЛОН НИЙТЭД ЦАЦАЖ ӨГЬЕ ГЭНЭЭ ХӨӨ. ИНГЭХЭД ЗУУН ХҮНИЙ АРД НЭГ ХҮН НАС БАРНА ГЭДЭГ АЙМШИГТАЙ ТОО БИШ ҮҮ?
45. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 00:22:10
Аймар тоо. БАс хэд нь мэдэгдэхгүй байга бол хэд нь онош нь өөрөөр өнгөрчихөж байгаа бол гэж хардах л юм. За за амрах минь. Өглөө босоход өнөөх тоо нь өсчихсөн байх нь тодорхой. БАгаар л өсөөсэй билээ дээ.
46. HE HE (зочин) | 2009-11-03 00:28:40
энэ өвчин ч Монгол гэлтгүй хаа сайгүй л сандаргаж байгаа. манайхан УБ-т байдаг хүмүүс угаасаа утаандаа байсаар байгаад уушиг нь эмзэг болчихсон байдаг байх оо. бас дээр нь энэ вирус хүйтэн орчинд улам идэвхжээд байгаагаас манайхан хиараад байгаам бус уу.

өнгөц дүгнэлт хийхэд Монголчууд бусад улсын иргэдээс илүү сульдаатай, дархлаа муутай байгаам болов уу даа.

Тэр адууны мах, аарц энэ тэр үнэ өсөх нь эрүүл үзэгдэл шүү дээ хөө Анжгай хөвүүн мээнь. Эрэлт өсөөд нийлүүлэлт түүний хэмжээнд дагаж өсөхгүй бол үнэ өсөхгүй хаашаа зайлдийн. "Зовлонгоор ашиг олчих юм" гэсэн тэнэг гэхэд ч хаашаа юм боловсрол муутай сэтгэгдэл, нийтлэлүүд хаа сайгүй байх юм даа хөөрхий. ийм сэтгэхүйгээр зах зээлд хандаж байснаас нийлүүлтийг нь яаж ихэсгэж болох вэ гэдэг дээр нь санаа оноогоо уралдуулбал харин хэрэглэгч дундаас нь хожих боломжтой болов уу даа.
47. molor | 2009-11-03 00:29:52
ХЭХЭХЭ, ЭНЭ ЧИНЬ МУТАЦИД ОРЧИХДОГ ВИРУС ГЭСИЙМ ЧИНЬ МАРГААШ МАЛГАЙГАА ӨӨРЧЛӨӨД САХАЛ НААГААД ХҮРЭЭЛ ИРЖ МЭДНЭ ГЭЖ НЭГ ЭМЧ ЯРЬЖ БНА, МЭДЭЭТЭЙ Л БГААРАЙ ДАА, ХАХАХАХА
48. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 00:36:05
Хэ хэ: МИний бичлэг дээр байгаа даа. Яаж дархлаагаа сайжруулах вэ? САйжруулдаг ямар зүйлсийг нь хэрхэн энэ ажлын хүрээнд нэмэгдүүлсэн бэ? гэдэг талаараа давхар ярих ёстой байсан гээд. Тэрийгээ хийчихсэн бол энэ зүйлсийг бас үнийг нь хөөргөхгүй байж болох байсан. Бизнесийг нь хаачихна. Тэгээд юмыг нь нэмчихнэ. Энийг зах зээлийн жам ёсны зүйл гэхэд жаахан утгагүй л санагдана. Боловсрол дутаад ч тэгж санаж байж мэдэх л дээ.
Молор: Би хэлсийшд. Чанартай голбалчлагдсан ханиадаа гээд. Хэ хэ.
49. biochemiker | 2009-11-03 00:44:11
Ханиадын вирусын тухай бичиж болно оо... Гэхдээ компьютераа асаагаад л бүх төрлөөр нь, бүх хэлээр, дуутай, дүрстэй ямар л бол ямар хэлбэрээр мэдээлсэн нь асар их тул уншигчид олоод үзчихэх байлгүй дээ... Харин вирусын хачин жигтэй амьдрал, хэлбэр хэмжээний тухай өгүүлнэ гэж нэгэнтээ бодож байсныг санууллаа...
50. HE HE (зочин) | 2009-11-03 00:52:26
Дархлаагаа сайжруулах, эрүүл байх гэдэг чинь хувь хүн амьдралын хэв маяг, бас өөрөөс нь голчлон шалтгаалах асуудал байх оо.

Цагаа зугаатай өнгөрүүлж байна гээд хүчтэй архи гудраад л маргааш нь түүндээ хордлого аваад л, агааржуулагч за болиг ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй баар саванд бөөгнөрөөд суугаад байх чинь эрүүл бус шүү дээ. Тэгсэн мөртлөө Төр засаг бидний дархлааг сайжруулах ёстой байсан мэт хандлага гаргах нь бас шууд гараа өргөөд дэмжээд баймаар зүйл биш байх гэж бодож байна.

Үнэхээр төр засаг гэдэг зүйлийг буруутгамаар байгаа бол эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг минь хангахгүй байна, үүргээ гүйцэтгэхгүй байна гэдэг талаас нь ноцвол арай мөлжүүртэй байж магадгүй.
Бас нэмээд хэлэхэд манайхан нэг юм анзаарахгүйм. энэ хотын утаанаас чинь болж уушгиар хүмүүс үхэж болохыг анзаараач. Энэ ханиадны сургаар л уушгиар нас барсан хүмүүсээ тоолоод байгаам болов уу гэж төсөөлөөд байгаа. амьсгалахад шууд хоолой гашуу оргиулдаг агаар уушгинд яаж нөлөөлж байгааг анхаарахгүй байхийн аргагүй .

эцэст нь хэлэхэд малчид болоод үйлдвэрлэгчид ямар нэгэн буяны болоод төрийн байгууллага биш учир тэд зах зээл дээрх үнээс доогуур хямд өртгөөр та бүхний хэрэгцээг тань хангах үүрэг байхгүй.
51. molor | 2009-11-03 01:03:22
ХЭХЭ, ТИЙМ ЭЭ. ӨЧИГДӨРИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ХАРЖ БАЙХАД СҮҮЛДЭЭ ЭНЭ ХАНИАДНЫ БУРУУТАН НЬ ХОТЫН УТАА БОЛЖ БАЙХ ШИГ БНА ЛЭЭ. ГЭХДЭЭ ҮҮНЭЭС СЭРГИЙЛЭХ, УРЬДЧИЛАН АНХААРУУЛАХ /ТАЙВШРУУЛАХ БИШ ШҮҮ/, ӨНӨӨХ СҮРХИЙ ЯРИАД БАЙГАА СИСТЕМТЭЙ АЖЛУУДЫНХ НЬ ҮР ДҮНД ХАРАГДАХ Л ЁСТОЙ БЛАА. ХАМГИЙН ГОЛ НЬ ИЛТ МЭДЭГДСЭН ДЭЭР ДОЛООН ЗУУ ГАРУЙ ХҮНИЙ АРД ХЭДЭН ХАЛДВАРТАН ЯВЖ БАЙГААГ БОДОХООС Ч АЙЖ БАЙНА.
52. Хожуул | 2009-11-03 01:13:59
ХЭХЭ-г дэмжив.
53. Жиргээ | 2009-11-03 03:23:13
Mash uneniig xoshignoltoigoor saiixan bichjee,
Byalzuuxd uguud gyals nuguu blogchdiin medee sonind ni taviulbal!

Zarim neg endegdel ch yag ene virus bish baixaa, uu ene chini sumber uul gedeg shig l zarim neg emch nariin am xaaxad dajgui "sensaats" shuu, ene gaxain ...
54. apabst | 2009-11-03 04:41:54
нээрээ энэ ханиад эвгүй байгаа шүү. Бас л хөгжингүй гэсэн орнуудад хүн үхээд байхаар бас айх л юм. Ер нь ариун цэвэр л их сахих хэрэгтэй юм шиг байна лээ. Энд бол 0 болгонд гараа сайн угаахыг анхааруулсан бичиг..
55. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 11:18:00
Биохимикер: Тэр энд тэнд байгаа чинь дандаа л аймаар шинжлэх ухааны байдлаар ихэнхдээ гадаад хэл дээр байна шүү.
Хэ хэ: Малчид болоод үйлдвэрлэгчид боломжийн хэмжээний ашигтай л бизнестэй байсан болоод зарж байсан байх. ХАрин өвчин туслаа гээд хүмүүс сандарч байхад үнийг нь нэмж байгаа нь тэд биш хэдэн ченжүүд гэдгийг мэддэг байлгүй дээ. Чацаргана хэрэгтэй бол тэрний нийлүүлэлтийг дэмжих үнийг нь хөөрөгдүүлэхгүй байх нь төрийн ажил мөн л байх гэж мунхаглана.
Молор: Утаа ноднин жил энэ жилийнхээс их байсан. Тэглээ гээд ийм юм болоогүйг бас тооцох л хэрэгтэй. Манайх ч ганц утаатай нь биш. Манайхаас аймаар утаатай айл зөндөө л байдаг даа. Зүгээр арьсаа хамгаалаха нэг гарц нь байх.
Хожуул: Миний бичсэнүүдийг бас уншаарай.
Жиргээ: Арьсаа хамгаалах аргаа л хайцгаагаад байдаг болж дээ.
Арабст: Ёстой гараа сайн угаах бол хувь хүн бүрийн хийх ёстой үүрэг шахам байхөө.
56. bomberder | 2009-11-03 11:34:59
amny haalt herhen uildverledeg talaar TURSHLAGA sudlahaar EREEN H O T (ontslov hot biluu hiliin boomt biluu?????) ruu EMYam sanaachlan baahan hun daguulaad yavsan genee
ted ni turshlaga sudalj ireed delgeruuleed oyood taraasaar baital er yu boloh boloo?
manaihaas arai deer hogjiltei UKRAIN uls BID DANGAARAA HANIADANY ESREG TAMTSEJ DIILEHEE BAILAA TUSLAACH gej delhiigees nerelheh yumgui guij baihad manaihan yadahdaa toogoo medeelelee nugaad l.....
57. bomberder | 2009-11-03 11:38:51
bid uursduu bas bodmoor yum aa.... uursduu gej.. balhjavaas ehleed hoshin shogiinhon duuchid hamtlaguud....
saraag mash ih hundeldeg baisan odoo bas toglolt hiine geed reklamdaad ehellee
edend nudend ni mungu l haragdaad n daa
ariunaad bol buur tegne sh dee aali ertni l 200 $-n toglolt geed shalchiganaad yavaa yamaa
58. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 11:44:12
Бомбердер: Амны хаалтыг Эрээнээс сурдаг даа. Ха ха. Хаавал бүгдийг нь л хаах хэрэгтэй дээ. Тэгээд тэр зайнаас халуун үздэг аппаратыг нь аваад халуунтай хүмүүсийг нэвтрүүлдэггүй энээ тэрээг нь хэвшүүлмээр юм.
59. зочин (зочин) | 2009-11-03 11:45:03
Би өчигдөр эмээгээ эргэхээр эмнэлэгт очсон чинь эмч нь агаар дуслаар илүүлтэй халдварт шар шиг бохир гараар илүүтэй дамжиж байгаа гараа л сайн угаагаарай гээд байсан. Бүх үйлчилгээр тэр чигээр нь хааж болохгүйгээс хойш цагийн хязгаарлалт хийж байгаа байхаа. Бүрэн ажилвал 10 хүн өвдөх байснаас хагас цагаар ажилвал 6 өвдөх магадлалтай ч гэдэг юм уу? Бүх шийдвэрийг хүн болгоны санаанд нийцүүлж гаргана ч гэж байхгүй л байх.
60. altargana | 2009-11-03 11:49:53
энд ч ялгаагүй сургууль карантилаад байна лээ, вакциныг хүүхэд том хүнгүй хийж байгаа юм байх, зурагтаар харж байхад. Цөөхөн хүн амтай, хэнэггүй зантай монголчууд минь эртхэн л дарж аваасай билээ, санаа зовох л юм.

Тэр гахай толгойтой гэж бичсэнийг би бас уншсан, бараг тэгээд гахайн ханиад гэсийн байна гэсэн байл уу даа, энүүгээр тийм юм ярихгүй л байсан тийм л юм байх даа гэж бодоод өнгөрсийн.Үнэхээр тийм юм харагдвал эд чинь тивигээр үзүүлээд унах ёстой л доо
61. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 11:54:45
Миний бичлэг ч бас хүн болгоны санааанд нийцэнэ гэж байхгүй л дэээ. Өнөөдөр л гэхэд би 9 болон 3 настай хоёр хүүхдээ гэрт нь орхичихоод л сууж байна. Ямар их санаа зовж байгааг ойлготлоо их удах биз.
62. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 11:58:22
Алтаргана: Манайх дарах биш эрсдэл багатай өнгөрөх л арга хэмжээ авах нь зүйтэй байх.

Тэр гахайн толгой бол Гамп шиг нөхрийн л наргиа байсан гэж бодоод байгаашд. Хэ хэ.
63. Цөмөөхөй serenity | 2009-11-03 12:00:30
пс билльярдууд угаасаа юм л болвол байнга өртдөг ш дээ тэгээд нөгөөдүүл нь бүүр байнга шахуу ингэж том жижиг янз бүрийн юмнаас болж хаалгасаар байгаад одоо бүүр нууц байдалд орсон байгаа хаасан нэртэйгээс бараг л хаагаагүй байгаа нууцаар ажиллаж байгаа ш дээ та нар gg ороол онгойж байгаа интернэт псний газар байна уу тэдүүлээ байна гэхэд ямар ч л байсан нэг хариу сонсоно доо эцэг эхчүүд та нар хүүхдүүд чинь ялангуяа ахлах ангийн хүүхдүүд чинь гадуур хаагуур тэнээд байна гэж бодож байна нууцаар ажиллаж байгаа пс-нд байгаа ш дээ мэдэх үү мэдэхгүй бол одоо мэдэж ав
64. зочин (зочин) | 2009-11-03 12:10:23
Би өөрөө хүүхэдтэй хүн ойлголгүй яахуу? Уул нь цэцэрлэгүүдийг хаахгүй гэртээ харж хандах хүнгүй хүмүүсийн хүүхдүүд нь цэцэрлэгт яваад боломжтойнууд нь явуулахгүй байгаа юм байна гэж Боловсролын яамны сайд нь яриад байсан.Тэгж ярьнаас хойш 7 хонолгүй л хаалаа. Хаасан нь чухам зөв үү буруу юу гэдгийг нь мэдэхгүй юм. Манай улсад иймэрхүү айхтар хурдан тархацтай халдварт өвчин анх гарч байгаа болохоор яаж тэмцэх талаар мэдлэг туршлага муутай байгаа байхаа. Хүмүүс өөрсдөө наад зах нь ядаж маскаа зүүгээд 2 цаг тутамдаа солиод явахгүй хувь хүнээс өөрсдөөс шалтгаалах наад захын сэргийлэх аргаа хэрэглэхгүй байж Ламбаа л буруутан шиг яриад байгаа нь таалагдахгүй байгаа. Дээр нь максны үнэ нэмэгдлээ бараг л яаж авах уу гэсэн юм яриад байх юм. Цагаан даавуу юмуу марль аваад хэдэн маск оёчиход ядах юмгүй л баймаар.
65. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 12:11:37
Сэрэнити: Тэгээд энэ нь зөв үү?
66. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 12:15:08
Зочин: Мэдэх нь тэд нарын үүрэг шүү дээ. Ямар шийдвэр гаргахаа ерөөсөө бодохгүй зүгээр л хэн нэгэнд юм хийсэн болж харагдах гээд л шоудаад байхаар яаж зөв шийдвэр гарах вэ дээ.
67. ttulga | 2009-11-03 13:13:15
энэ ханиадны жолоог ч тавьчихсан байх оо
68. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 13:58:44
Одоо ер нь бүгдийг нь шинжлэхгүй байгаа юм билээшдээ. Зөвхөн зайлшгүй гэснийгээ л шинжилж байгаа юм билээ.
69. ss_gogo | 2009-11-03 14:02:07
20 иод хүн нас барсан гэж дуулдахийн тоог нь дарж хэлээд байгаа гэхийн балархийн байна дөө яандаа таминээ
70. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 14:07:15
Заримыг нь хатгаагаар л үхчихлээ гэж бодож байгаа даа. Ялангуяа хөдөө орон нутагт бол.

ЯГ жинхэнэ тоог нь гаргаад байх хэмжээний холбоо харилцааны систем ч тогтоогүй байх.
71. angelic_universe | 2009-11-03 14:18:36
яг зөв. Би ч бас үр хүүхдээ хараастай л сууж байхын
72. molor | 2009-11-03 14:25:31
Ламбаа сайд суудлаа хамгаалаад бүх эмч нарт мэдээлэл задруулахгүй байх үүрэг өгсөн сурагтай. Гэхдээ дарав дарайж, булавч бултайх ганц зүйл бол хүний амь нас гэдэг нь харагдаж эхэлж бна
73. Баяраа | 2009-11-03 14:28:17
Өөрийгөө л гэхгүй бол...цэвэрч байхад болно л гэж бодож байна шүү найзаа? маскаа зүүгээд л давхиад байх хэрэгтэй ш дээ!
74. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 14:41:21
Анжелик: Би ч гэсэн маргаашнаас хүүхдүүдээ хардаг юм уу даа. Орхичихоод ажил хийнэ гэдэг бол ёстой там юм байна.
Молор: Тийм үү?
Баяраа: Тиймээ өөрсдийгөө, үр хүүхдээ л хамгаалая.
75. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 19:07:25
Монголд 14 хүнүгийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байна гэнээ. Энэ хүүхдийн сургууль цэцэрлэг өнгөрлөө л дөө. Маргаашнаас гэрээрээ ажилаа хийдэг юм уу даа.

Яана даа нээрээ.
76. ЗОРИГТ8 | 2009-11-03 20:49:21
гэрээсээ гарахгүй сар болохысон
77. Maya (зочин) | 2009-11-03 23:21:45
Ganhuu darga ihes deedsuuded ter vaktsinyg huulgehgui gej 25TV-eer yariad bsan chini ted ni ali hediin hiilgesen gene sh de, ter ch baitugai jolooch nartaa ch vaktsin hiilgesen bn gej battai eh survalj helj bn. Gadaadad baigaa ta nar mini ger ornyhondoo ter vaktsinyg ni olj iruuleh heregte sh de, norvegid gehed vaktsin ni 3 euro bdag genee, gehdee hamgiin sain ni angli, franciinh gej duullaa.
78. HE HE (зочин) | 2009-11-03 23:35:19
хүмүүс хүүхдээ цэцэрлэгт явуулбал бүр л их санаа зовох байх оо. өнөө өвчинийг нь авчихаж байгаа болов уу гээд л. үнэхээр ажлаа хийхээс өөр аргагүй, санаа чинь зовоод тарчлаад байгаа бол 10-н жилийн хүүхдээр ч болсон төлбөр мөнгийг нь өгөөд хүүхдээ харуулсан ч бас болно доо. Цэцэрлэгт явуулаад халдвар авчихсан болов уу гэж дотроо бэмбэгнэж байснаас л дээр

юмыг бас наанатай цаанатай нь бодож байхад буруудах зүйлгүй.

тэр Зочин нэрээр бичсэн хүний хэлдэг зөв. Хүмүүс алгын чинээ мааск оёоод хумиралдуулаад зүүчихэд ядах юм байхгүй ш дээ. гол нь гаднаас орж ирж байгаа агаад дуслыг жаахан ч гэсэн шүүх зорилготойгоос ямар гутал оймс шиг хэрэглэх гэж байгаа биш тийм үү. Даавуу олдохгүй бол футболкоо ариутгаад, дөрвөлжиж хэрчээд 4 талаас нь уяа хийгээд зүүсэн ч яадийн.
79. BMR | 2009-11-04 01:03:21
анхны вакциныг ерөнхийлөгч хийлгэж байхаар ядаж дайны талбарт байгаа эмч нартаа ч юмуу арай аюултай нөхцөлд байгаа хүмүүстээ хийлгэмээр л байх юм
80. Өвлийн өвөө anjigai | 2009-11-04 09:59:50
Зоригт8: Харин тэгмээр л байна.
Маяа: Яахав дээ хөөрхийс хийлгэж л байг. Хэ хэ. Харин тэр гададаас гэр бүлрүүгээ вакцин явуулах нь энэ дээдсийг харснаас шулуун зөв байх шүү.
Хэ хэ: Миний хүү чи хүүхэдгүй болохоор ойлгохгүй байх шиг байна. Наадах чинь тийм хялбар байдаг бол юу гэж шаналаад явах вэ дээ. Наанатай цаанатай нь бодоод л энийг бичиж байгаа юм. Түүнээс бодоогүй юмаа бичидгүй.
БМР: Тийм юм болсон юм уу?
81. Mendee | 2009-11-04 11:30:26
virusiin haldwar ungursunii daraa /2-3 jil urgeljilne gej baigaa/ hamgiin ur duntei uilchilgeeg uzuulsen baih bii manaihan,
buh uls orond eruul mendiin baiguullaguudruu dairsan dobtolson tsag uye baina l daa, tor zasgiinhaa saidiig balai duraaar ni duudaad baij baidag saikhan "ardchilsan" orond amidarch baigaam shuu.
za ter yahab, ene bichleg deer setgegdel bichih geed zabgui yabaad baisan yum
hamgiin gol ni heden yum helehed darga nariin hiilgesen geed baigaa vaktsiniig hudaldaj absan baih l daa. harin tuslamjaar irj baga vaktsin bol tur hugatsaagaar hoishlogson, humuus gants negeer ni baktsin oruulj irj bna. tiimerhuu zuil l hiigdsen baih,

oroin tsagaar ajillaj bui gazruudiig haaj bgaagiin uchir ni biohemnel ene tertei hoblootoi baihaa. odorjin yadraa gertee amrah btal ulam ih yadrahaar ulam l darhlaa sularna shuu dee.
82. Mendee | 2009-11-04 11:32:15
ugaasaa uls oron dayar undurjuulsen belen baidal zarlagdchihlaa/
yums bugdeere tsegtsreh bailgui dee.
83. ttulga | 2009-11-04 11:35:23
блогдоход халдвар авдаг байсан бол ч баларлаа шүү хэ хэ
84. Өвлийн өвөө anjigai | 2009-11-04 11:35:57
Сайд муу шийдвэрүүдд гаргах нь олон хүнд муугаар нөлөөлнө. ХАрин миний эндээ сайдыг муулах нь өөрт нь ямар ч хамаагүй л дээ. Харж л байя. Юмыг яаж мэдэхэв бусад орноос хохирол багатай давбал сайн л биз.
Эцсийн эцэст төр засгийн шийдвэр оновчтой, ялгаварлан гадуурхаагүй, бусдын эрх ашгийг аль болох зөрчихөөргүй л байх ёстой тиймүү.
85. ttulga | 2009-11-04 11:41:25
тийм дээ
86. bi_banjig | 2009-11-04 11:45:28
мань ханиад гарснаас хойш голдуу л гэрээрээ хүүхдүүдээ харангаа байгаа ш дээ... нэг бодлын аятайхан амарч л байна гэсэн, хэхэ...

зайлуул муу ламбаа сайд ингэж зовж байхаар мэргэжлийн хүнд удирдлагыг нь өгье гээд больчихож болдоггүй л юм байх даа, ядаж л нэр цэвэр ш дээ..., миний нэг найз 7 жил сураад одоо нэг эмнэлэгт арай л гэж эмч болсон, гэтэл мань хүн??? ганц судас тариа хийчихэж чадах болов уу??? системийн алдаа ч юм аа даа...
тэрнээс биш хаа байсан мексикээс эхлэлтэй гахайн ханиаданд мань хүний буруу ч гэж юу байхав
87. Өвлийн өвөө anjigai | 2009-11-04 11:46:37
Хамгийн сайн контакт бол одоо энэ гара утас, интернэт хоёр л болчихлоо доо. Хэ хэ.
88. ttulga | 2009-11-04 11:48:55
Лам нь байна уу Ламбаа нь байна уу хэн ч байсан монголд энэ ханиад илрэх нь тодорхой байсан. Одоо газар авхуулахгүй дарах нь л чухал болоод байна.
би банжиг шиг Хүүхэд харангаа банжигдах л ажилхийдэг боллоо доо,
89. Өвлийн өвөө anjigai | 2009-11-04 11:50:30
Ламбаагийн ганцаараа гаргасан ч шийдвэр биш л дээ. Мэдээж аппаратаараа ярьж байгаад л гаргаж байгаа байх. Тэгэхдээ л алба алдрах вий гэж дарга тавьддаг, адуу алдрах вий гэж азарга тавьдаг, айл алдрах вий гэж эцэг байдаг шүү дээ. Хариуцлагаа үүрэх л ёстой.
90. Өвлийн өвөө anjigai | 2009-11-04 11:56:37
Би бас маргаашнаас тийм л ажил үүргийн хуваарьтай болох гэж байх шиг байнаа. Оюутнууд карантилагдвал ч бас гайгүй л болох гээд байдаг.
91. ttulga | 2009-11-04 12:04:09
Ламбаа гэдэг чинь юу гэсэн утгатай үгвэ? ЛАМ+БА шашин төрийг хослон баригч гэдэг шиг эм тан эрүүл мэндийг хослон баригч... тонгоргож уншвал ААВ+МАЛ ч гэх шиг,
Уг нь нүүрийн баясгалантай хүн шүү.
92. Галдан | 2009-11-04 12:15:52
Сү Батболдыг аав ээж хоёр нь орны хөлөөс зөөлөн бүсээр уяж хаячихаад социализмийн бүтээн байгуулалтанд явдаг байсан гэсээн.Одоо тэрэнд муудсан юм хаа байна. Хамгийн баян тарган сайд байна ш тээ. Гэхдээ аав ээж нь ах дүү муутай хамаатангынхаа эмгэнтэй таардаггүй ааш муутай хүмүүс байж л даа . хия хия
93. Өвлийн өвөө anjigai | 2009-11-04 12:29:01
ТТулга: Байг хөөрхийг яах гэсийн. Хэ хэ.
Галдан: Манай хүүхдүүд бүсээ тайлаад бүсээрээ нэгийгээ боччихож магадгүй насан дээрээ байгаа. Хэ хэ. Бүс мүсээ нууж хаячихаад гэрээсээ гарч байна. Манай хүүхдүүдийн эмээ, өвөө нь хөдөө байна. Бас ах эгч нар нь оюутан болохоор гэцүү байнаа.
94. Тулга (зочин) | 2009-11-04 18:27:49
Энэ их сүржигнээд, олныг айлгаад байгаа нь цаанаа ямар нэгэн далд давхар юм хийгдээд байгаа мэт хар төрөөд байна. Олны анхаарлыг зориуд өөр зүйлд хандуулан хойгуур нь ямар нэгэн хуйвалдаан хийгдэх байх... Ашигт малтмалын гэрээ, банкнуудын хямрал дампуурал, засгийн газрын өөрчлөлт, сонгуулийн амлалтыг....

Ингэж хардах хэд хэдэн сэжүүр байгаад байгаа юм дараа бичье
95. Өвлийн өвөө anjigai | 2009-11-04 18:58:07
БАс л сонин талаас нь харж байна шүү. Тэгэхдээ яалт ч л байхгүй хүмүүс энэ өвчнөөр үхчихээд л байна шүү дээ.
96. mongoolei | 2009-11-04 21:58:12
Манай эрүүл мэндийн салбарын байж байгаа царайг харуулж байна. Гэтэл бүх оронд гарч байгаа энэ тэр гэх байх. Гэвч хүн амтайгаа харьцуулбал манайд арай дэндэж байна аа. Энэ гахай ханиад ганц эрүүл мэндийн яамны ажил биш монгол төрийн асуудал болсон. Хийхгүй байж муу ч сайн ч хийж байгаа хүнрүүгээ дайрахгүйгээр эмч нарынх нь цалинг нэмээд ирэх жилийнх нь төсвийн 100 сая доллараас нэмэрлэе
97. mongoolei | 2009-11-04 22:03:55
Яадаж шинэ жилээайдас хүйдэсгүй угтах юмсан даа /шүүрс алдав/
98. chimgeeitgel | 2009-11-04 22:32:59
ёстой гоё ёжложээ хэхэ.
99. BMR | 2009-11-04 23:30:27
баттай биш лдээ тв-гээр гарч байсын
хийлгээгүй ч гэсэн орж ирвэл хийлгэх л байлгүй дээ
100. audioblog (зочин) | 2009-11-04 23:34:16
Aудио блог : Дуу хоолойгоороо ярилцья(та сонсоод үз сэтгэгдэлээ хуваалцаарай блогчидоо) http://audio.blog.banjig.net/post.php?post_id=291069 Aудио блог : Дуу хоолойгоороо ярилцья(та сонсоод үз сэтгэгдэлээ хуваалцаарай блогчидоо) http://audio.blog.banjig.net/post.php?post_id=291069
101. audioblog (зочин) | 2009-11-04 23:35:26
Aудио блог : Дуу хоолойгоороо ярилцья(та сонсоод үз сэтгэгдэлээ хуваалцаарай блогчидоо) http://audio.blog.banjig.net/post.php?post_id=291069
102. audioblog (зочин) | 2009-11-04 23:35:44
Aудио блог : Дуу хоолойгоороо ярилцья(та сонсоод үз сэтгэгдэлээ хуваалцаарай блогчидоо) http://audio.blog.banjig.net/post.php?post_id=291069
103. nekee | 2009-11-05 08:22:08
Тахлын талаарх хууч байвуул очиж хуваалцаарай хө
104. Өвлийн өвөө anjigai | 2009-11-05 10:20:39
Юун баахан аудио блогийн суртчилгаа ороод ирэв дээ.
105. bomberder | 2009-11-05 10:28:08
medeeg nuutslah esvel surjigneed anhaaral sarniulaad oor yum hiij magad gesen har toruuleh bol bas l sonin untsguus harsan baij boloh l huvilbar bn daa
106. molor | 2009-11-05 10:28:17
Анжигай нөгөөх сонингоо олж үзсэн үү? Хэвлэгдсэн сурагтай, би ч харж амжаагүй л бна
107. Өвлийн өвөө anjigai | 2009-11-05 11:31:46
Бомбердер: Харин тийм юм.
Молор: Өө найз нь харж амжаагүй л байна. Өнөөдөр олоод авчихнаа. Сайхан мэдээ дуулгасанд гялайлаа.
108. Тулга (зочин) | 2009-11-05 14:07:38
Хардах сэжүүр 1:

Манайд өвчлөгсөдийг яг энэ вирусээр халдварласан эсэхийг шууд мэдэх боломжгүй байгаа, нарийвчилсан шинжилгээгээр л мэдэх боломжтой гэж ЭМЯ-ныхан мэдээлж байсан. Бодвол гадаад руу шинжилгээг явуулдаг байх.

Гэтэл өдөрт 50-60 хүн ийм вирусийн халдвар аван өвчлөгсөдийн тоо нэмэгдсээр байна яаж ийм баттай хэлж мэдээлж чадаад байгааг гайхаж байна.

Нас барагсдын хувьд ч мөн адил энэ вирусын халдвараас болсон гэж баттай хэлж чадахгүй шүү дээ.
109. Өвлийн өвөө anjigai | 2009-11-05 14:46:47
Энэдээ шинжилж хариуг нь гаргаж байгаа гэсийшд.
110. showtimer (зочин) | 2009-11-05 19:03:53
teneg xun bna daa chi xen 21 tsagaas xoish uvchinii tarxalt ixesdeg gej xeleev xaranxuid uvchnii nyang xaraxgui bariad avax vii gesen manai tur zasgiin uxaantnuudiin bodlogiig oilgoxgiui bna uu
Za za gexdee unendee neg ix buruu bish shuu ertxen xariad baival xaniad xurex magadlal buurna shtee oroixon tiishee xunii darxlaa muuddag baar savand shulsee usergedeg xumuus ix baigaa er ni xyazgaarlalt buxen tarxaltiig todorxoi xuviar buuruulna
Bodox xeregtei shuu!!!! tarxax magadlal buuruulj baigaa boloxoos bish tarxaltiig bur musun zogsooj chadaxgui baixaa terniig tur zasgaas baitugai burxnaas asuugaad ch nemergui
111. Өвлийн өвөө anjigai | 2009-11-05 19:13:31
Зөв зөв. Гол нь ялгаварлахгүй тэгш л хандах хэрэгтэй байгаа юм.
112. m2 | 2009-11-05 19:53:20
Энэ бичлэгийг чинь сониноос уншсэн тул шууд илгаслаа.
113. Lily | 2009-11-06 11:38:06
baga nasniihand hund bgaa l daa. Vaccine hiij chadhgui bhooroo l ingej bgaa biz dee, ter Lambaa gdg ni. ug ni 270 saya bish 2.7 say biz dee. N1H1 saidiig malbaa bolohiig haruulsiim shig
114. Өвлийн өвөө anjigai | 2009-11-06 11:52:49
Том насныхан нь тэнэж яваад гэрээс гарахгүй байгаа өнөөдүүлдээ хүргэж өгөнө гэж бодохгүй л байгаа юм. Хөөрхий тэр муу амьтаныг яахнав. хэ хэ
115. enkh (зочин) | 2009-11-06 11:56:22
yumnuuuu naadah tsaadahiig sain tungaaj bj iimerhuu yum bichij bgaach. humuuus buruu oilggolt turuuleed bhiiin... yalgawarlan gaduurhahgui tegsh megsh gej yu yariad bgaaaan. naad haldwar chini humuusiig yalgawarlan gaduurhaad bn za. chiniii huuuhdiiin eruuul chamaaas iluu bodoooood iim shiidwer gargaj bgaaan tsaaad tur zasag chini. za za tegeeed yamar ch shiiiidwer gargasan ta nart taalagdahgui l deee... etssiin etsest hun burt taalagdah shiiiwder gargah albagui gej bodoj bna...
116. Lily | 2009-11-06 12:04:40
Anjgai neeree This is it uzsen biz dee
117. Өвлийн өвөө anjigai | 2009-11-06 12:06:51
Зөвөө зөв. Чиний ямара нэг эрх ашиг зөрчигдөөгүй байх л даа. Миний хувьд тэнэг шийдвэрээс нь болоод илүү эрсдэл дагуулж байна л гэж бичсэн ухаантай.

Энэ ханиад нэлээд хэдэн хүнийг аваад явах байх. Дараа нь өнөөдүүл нь бид чадах ядахаараа хичээсэн боловч бла бла бла гээд матрын нулимас унагаад сууж байх биз. Монголчууд яахав дээ. Нээрээ л тийм дээ гэсэн шүү юм бодоод өнгөрнө.

Европд ийм юм болвол багаар бодоход бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал болдог.

Гэтэл бид мэргэн шийдвэр гаргасан төрдөө баярлаад л суух.
118. Өвлийн өвөө anjigai | 2009-11-06 12:08:13
Лили: Орой ажлаа тараад хурдхан гэрлүүгээ гүйж байгаа. Хоёр хүүхэд харах хүнгүй хэцүү байна. Ер нь бол үзнээ л гэчихсэн байгааа.
119. Lily | 2009-11-06 12:12:32
sorry, 2 doloo honog l garii shd.
120. ЦАГААН ХООЛТОН ОЮУТАН | 2009-11-08 11:22:03
хөөх та ямар лаг бичдийм бэ? биширч байна. Ахаа би таны блогыг өөрийнхөө блогт холбоосондоо орууллаа. Байнгийн уншигч нь байнаа.
121. Өвлийн өвөө anjigai | 2009-11-08 11:31:11
Гялайлаа. Чиний БЛОГ-ийг хараад л байгаа. Тэр нэг донгио нөхрийн бичлэгийг үзэж байлаа. Хэ хэ.
122. ЦАГААН ХООЛТОН ОЮУТАН | 2009-11-08 11:33:27
тэх хэхэ. хүн хүний үзэл бодол юм хойно доо
123. Өвлийн өвөө anjigai | 2009-11-08 11:35:26
Харин тиймээ.
124. Батцэцэг (зочин) | 2009-11-17 12:15:11
Хөөрхий ямар л муу юм болно интернет пс-ний газрууд хаагдахийн. Энийгээ болимоор юмаа. Би ПС тоглодогтоо энийг хэлээгүй шүү.
125. Өвлийн өвөө anjigai | 2009-11-17 15:32:20
Тоглоом тоглодог байсан ч яахав дээ. ХЭ хэ. Ер нь бол том жижиг гэхгүй л хүний бизнест хохирол учруулахгүй л байхыг хичээх хэрэгтэйшд. Ингээд байхаар хэн хүүхдэд зориулсан үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийхэв дээ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.