ХАЛУУН УС тасрахаас өмнө МИНИЙ ОЙМС цагаан байсаан
Зун болгон л нэг ийм явдал болсоор байгаад бид нар яг л нөгөө өвөл, хавар ээлжилдэг шигээ болох юм болж байна гэж боддог болчихсон юм шиг байна. Уг нь бол үгүй юм шүү дээ. Өнөөх хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг энэ тэр айлууд нь бол жинхэнэ тэмцээд алаан болж байх ёстой АСУУДАЛ юм байгаан.
Хэзээ л нэг их байшинтай хорооллын дунд "халуун ус" гэсэн газар байдаг байлаа. Гэтэл өнөөдөр бүх л хорооллын хажууд халуун ус, ядаж л душтэй саун байж байдаг болж. Болж байнаа зах зээлээ мэдэрчийшд.
Би хэд хэдэн асуудлыг энд бөөгнүүлэн шүүмжилнэ.
"ХАЛУУН УС тасрахаас өмнө МИНИЙ ОЙМС цагаан байсаан" цааш унших »
ХҮЧ ХЭНД БАЙХ НЬ ЧУХАЛ ЮМУУ ДАА...
Өглөө гараад л явахад бүх хүмүүс нэг л бардам, нэг л өөртөө итгэлтэй болчихсон байгаа мэт харагдаж байлаа. Бие биерүүгээ инээгээд л, танихгүй мөртлөө л инээмсэглэн толгой тохих мэт. Үнэхээр Монголчуудын хүсэн хүлээсэн медаль мөн байжээ. Би гэртээ эхнэртэйгээ хоёр хүүхэдтэйгээ энэ сайхан мөчийг зогсоод нүдэндээ нулимастай угтлаа. Бид үнэхээр хүлээсэн юм байна. Яг 44 жил хүлээжээ.
"ХҮЧ ХЭНД БАЙХ НЬ ЧУХАЛ ЮМУУ ДАА..." цааш унших »
ФИЛЛИПИН улс- МИНИЙ нүдээр /ФОТО & Хүүрнэл/
За хө нээг их ой сайтай хүн биш тул явсан газрынхаа сонинг мартахаасаа өмнө биччихвэл хожим нээрээ ийм газраар явж байсан юм шүү дээ хэмээн санаж сэрэх, бусдад итгүүлэхэд хэрэг болуужин хэмээгээд энэхүү бичлэгээ та бүхэнд толилуулж байнаа. Хэдэн зураг авч хадгалаагүй бол одоо л гэхэд зарим юмнуудаа мартсан байшд хэ хэ. Саяхан л яваа биздээ. Ирсэний дараа сонгууль, улс төрийн үймээн, хөдөө явалт, олон зуслан цугларалт гэсээр байтал оруулж чадсангүй шүү. Тиймээс оройтсон ч гэсэн өөрийн нүдээр харж дүгнэсэн Филлипин орны тухай өгүүлсүгэй.
"ФИЛЛИПИН улс- МИНИЙ нүдээр /ФОТО & Хүүрнэл/" цааш унших »
ӨМНӨХ бичлэгний ЗУРАГНУУД оршвой. /ФОТО/
За амласан ёсоороо өмнө оруулсан бичлэгний зурагнуудыг нь оруулж байнаа. Хөөрхөн хөөрхөн тайлбар хийх тул та бүхэнд ойлгомжтой байна гэж найдаж байна. Ингээд скаутын зуны зуслангаар аялацгаана уу? Энэхүү анхны Венчерийн цугларалтанд Улаанбаатар хотын Багануур, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн венчерүүд болон Дархан-Уул, Булган, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Говь-Сүмбэр, Баянхонгор аймгийн нийт 198 венчер скаут, 19-н удирдагч, зохион байгуулах хорооны 20 тус тус оролцлоо.
"ӨМНӨХ бичлэгний ЗУРАГНУУД оршвой. /ФОТО/" цааш унших »
ЭНЭ зуны ХАМГИЙН том АЖИЛ минь...
За нөхөд минь хэсэг хугацаанд нам жим болон алга болсондоо хүлцэл өчиж байгааг минь хүлээн авна уу? БЛОГ-оосоо залхаад, бор ходоодоо баясгаад, найр цэнгэл хэсээд, найз нөхөдтэйгээ шоудаад явчхаагүй шүү. Түмний олон хүүхдийг сайхан амраах гээд, төрсөн хоёр хүүхдээ ч мартан ажиллаж яваад ирлээ. Энэ зуны хамгийн том арга хэмжээ болсон Монголын Үндэсний Анхдугаар Венчерийн тайлан болохуйц бичлэг нэгийг оруулж байнаа.
"ЭНЭ зуны ХАМГИЙН том АЖИЛ минь..." цааш унших »
ЦЭЦЭГТ ТАЛЫН нууцад ДУРАНГАА халиахуй /ФОТО/
Маргаашнаас манай энэ жилийн хамгийн том арга хэмжээ эхлэх гэж байна. Венчерүүд буюу 14-17 насны өсвөр үеийнхэнд зориулсан Үндэсний хэмжээний цугларалт анх удаагаа Монголд болж байгаа юм. Дараагийх нь 4 жилийн дараа. Энэ жил өнөөх айхтар өвчнөөс болоод ихэнх арга хэмжээ маань цуцлагдсан тул энэ арга хэмжээгээ аль болох чанартай, илүү өвөрмөц, үр дүнтэй, хүүхдүүдээ сэтгэл ханамж дүүрэн байлгахын төлөө ажиллаж байна. Зунжингаа тэнэчихлээ шүү нээрээ.
"ЦЭЦЭГТ ТАЛЫН нууцад ДУРАНГАА халиахуй /ФОТО/" цааш унших »
БЛОГЧДЫН ТУХАЙ ТВ-ээр ИНГЭЖ ЯРЬСАН БАЙНА. /Видео/
За өнөөх бичлэгээ гуйж байгаад олж аваад та бүхэнд сонирхуулж байна. Эхэнд нь байгууллагынхаа үйл ажиллагааны талаар ярьсан байгаа. Та нар залхууралгүй бүгдийг нь үзэхийг хичээгээрэй. Зарим нэг БЛОГчдын нэрийг дурсаад заримыг нь дурсаагүй байгаа шүү. Уучлаарай. Тухайн үед сандраад, санаанд орсон хэдийгээ л ярьчихсан. Хэ хэ. Жаахан царай муутай гарчихсан байна. Уг нь гайгүй залуу байгаа юм. Ха ха ха.
"БЛОГЧДЫН ТУХАЙ ТВ-ээр ИНГЭЖ ЯРЬСАН БАЙНА. /Видео/" цааш унших »
АМРАЛТЫН өдрүүдээр БОЛОН халуун АМ БҮЛ минь
Миний энэ зуны амралт ингээд дуусч байгаа юм. Яахав сүүлийн 2 хоногийг нь сайхан л өнггөрөөлөө дөө. Заримм хүмүүс миний ажлыг яг амралт шиг л гэж байдаг. Тэгэхдээ яс юман дээрээ бол бас л зөндөө хийх юмтай шүү дээ. Бас дээр нь хариуцлага гэж мундаг амьтан байна.
"АМРАЛТЫН өдрүүдээр БОЛОН халуун АМ БҮЛ минь" цааш унших »
2008.07.25-ны 12.10 минутаас МҮОНТВ-ээр намайг үзээрэй
За өнөөдөр маш их ажил амжуулсан сайхан өдөр байлаа. Манай байгууллага Английн Элчин Сайдын Яамны санхүүжилттэйгээр Хорих ангид ял эдлэж байгаа хүүхдүүдийг скаутын бүлэг, салааны үйл ажиллагаанд хамруулах боломжтой болсон юм. Энийгээ зохион байгуулах анхны уулзалтыг Хүүхдийн Хорих ангийн нийгмийн ахлах ажилтантай зохион байгуулж үр дүнтэй хамтран ажиллахаар эхний тохиролцоонд хүрлээ. Түүнээс гадна гарчиганд бичсэн цагт гарах "Үдшийн хэмнэл" студийн өдрийн зочны ярилцлагаанд орлоо. Мэдээж өөрийн байгууллагын талаар мөн 08 сарын 1-6-ны хооронд ОУХ-ийн Найрамдал төвийг түшин зохион байгуулагдах Венчир буюу өсвөр насны хүүхдүүдийн майхант зуслангийнхаа тухай ч ярилаа. Тэгсэн чинь хөтлөгч нь гэнэт за та бол БЛОГ бичдэг хөөн энэ тухайгаа яринуу гэж авлаа.
"2008.07.25-ны 12.10 минутаас МҮОНТВ-ээр намайг үзээрэй" цааш унших »
ХОККЕЙЧИН Анжигай буюу БЭЛГИЙН ЗАМААР амьдрахуй
Өчигдөр болоод өнөөдөр үнэхээр их юм хийлээ. Ааая томорч байгаа юм шүү. Гэртээ хэдэн ширхэг хувцсаа угаалаа. Тэгэхгүй бол эхнэр хүүхэд байхгүй болохоор гайгүйгаас нь шилж өмссөөр байтал бүх хувцас гайгүй биш болчихсон байна. Өнгө зүс, зузаан нимгэн, аль хавиар өмсдөг зэргээр нь ялгаж байгаад 3 бүтэн угаалгын машаан хувцас угаагаад тавьчихлаа. Миний гар чинь ийм өнгөтэй билүү. Цагаахан гар минь хэмээн ууулга алдлаа. Ха ха ха. Гэтэл өглөө ажилдаа иртэл ийм юм боллоо.
"ХОККЕЙЧИН Анжигай буюу БЭЛГИЙН ЗАМААР амьдрахуй" цааш унших »
(Нийт: 121)