2012-02-10 15:33:27
Яг үнэндээ их зохиолчийн алдарт "Цагаан сар ба хар нулимас"-тай хамаа ч байхгүй шүү. Зүгээр өнөөдрийн энэ их эдийн засгийн өсөлтийг шууд перпендукляраар даган өсөж байгаа үнийн өсөлт нь найрлаж баярлах дуртай цөөн хэдэн Монголчууд бидэнд хэрхэн лай ланчиг болж байгаа тухай л бичих гэсэн юм.
Үндэсний гэж хэлж болох цөөн хэдэн баярын үзүүр түрүүнд хаварын тэргүүн сарын шинийн нэгнийг угтах "Цагаан сар" маань зүй ёсоор ордог. Энэ их баяр цэнгэлийн утга учир нь шинэ оноо элбэг дэлбэг, цэвэр цэмцгэр, бэлэг дэмбэрэл төгөлдөр угтахаас гадна айл сайхалт, хамаатан саднаараа цуглан мэндийн сайхан үг хэлэлцэн хөгшид, хүүхдүүдээ баярлуулангаа хамаатан саднаа мартчихгүй байхад ихээ тус дөхөм үзүүлдэг аятайхан баяр билээ.
Мэдээж баяр цэнгэл бүхэн өөр өөрийн гэсэн үнэт зүйлтэй байх тусмаа илүү утга учиртай байдаг. Манай наадам бол ярих юмгүй сайхан үнэт зүйлс ихтэй цэнгэл шүү дээ. Зуны дэлгэр сайхан цагт болдогтоо ч тийм байх. Гэтэл хаварын тэргүүн сар бараг л өвөл шахам болдог тул нийтийн өргөн зугаалга, гадаа талбайн бас бус арга хэмжээ явуулахад үнэн бэрхтэй тул айл айл хэсч, архи дарс ууж, бэлэг сэлт ёолилцон, бууж банш идэхээр л хязгаарлагдана. Миний бодохоор хамгийн том үнэт зүйл нь жилдээ нэг удаа хамаатан саднаа мэдэлцэн үр хүүхдүүдээ танилцуулахад л оршиж байх шиг байна.
За энэ бол оршил байлаа. Одоо гол зүйл болох яагаад "ХАР НУЛИМАС" болж байгаа талаар ярилцая. Ярилцах ч юу байхав. Та бүхэн бүгд мэдэж байгаа. Би тиймээс тоймтой гуравхан л зүйл хэлчихэе. "ЦАГААН сар ЗАРИМ хүмүүст ХАР нулимас БОЛООД байна" цааш унших »

Өвөл гээч улирал урт байх тусам л зуныг улам их санаад байх шиг бодогдох юм даа. Учир нь би өвөлд ер нь л дургүй хүн. Хүйтэнд даарч, хөрөх дургүй ч юм уу нэг тиймэрхүү л хүн. 


Үнийн өсөлт болон утаа, түгжрэл гэх мэт энэ их бухимдлын дундуур төр засгаас маань бяд бүхнийгээ баясгах зүйл бас их олныг хийж байна шүү. Орой очоод нэг их юм ойлгодог хүн аятай ТВ-үүдийн мэдээ үзэхээр л "элгээр явчих" гээд болохоон байлаа. Нэг бодлын эмэгнэн уйлмаар, нэг бол ичиж үхмээр зүйлс хачин их болж байгаагаас хоёрхон "элэг хөшөөм" зүйлсийг та нартайгаа хуваалцая. 




